Данийн ханхүү Николай загвар өмсөгч боллоо

Хобби юу, мэргэжил үү?

Өдгөө 18 настай Данийн ханхүү Николай загварын Scoop Models агентлагтай гэрээ байгууллаа. Николай бол ханхүү Иоахим болон гүнгийн авхай Александра нарын том хүү юм. Тэрээр Данийн хаан ширээнд суух жагсаалтын долоодугаар байранд бичигддэг билээ.

 

Ханхүү Николай загвар өмсөгчийнхөө гарааг хоёрдугаар сарын 17-нд Burberry брэндийн загварын шоун дээр хийсэн байгаа. Тэрээр хааны гэр бүлийн протоколыг тэр бүр мөрдөх шаардлагагүй байдаг бөгөөд ирээдүйд санхүүгийн хувьд гэр бүлээсээ бие даасан байх юм.

Buro.Mongolia

2018-03-02, 17:30

  • Зураг: