Дэлхийн алдарт дизайнерууд Харри Поттерын ертөнцөд очсон нь

“Харри Поттер ба Шидэт чулуу” номын хорин жилийн ойн баярт зориулсан фото төсөл

"Харри Поттер ба Шидэт чулуу" ном гарсны хорин жилийн ойн баярт зориулж Instagram дахь @siduations хуудасны бүтээгч Сидни Праватиотин загварын алдарт дизайнеруудыг Хогвартс Ид Шидийн сургууль руу аваачин тодорхой дүрүүдэд хувиргалаа. Тэгэхээр хэрвээ бидний сайн мэдэх дизайнерууд алдарт Харри Поттерын ертөнцөд амьдардаг байсан бол ямар дүр гүйцэтгэх байсан бол?

Vogue сэтгүүлд зориулсан энэхүү төслийн хүрээнд дизайнер Марк Жейкобс Флер Делакуртай бүжиглэж, Раф Симонс Хермаинигийн хамтаар ханд буцалгаж, Демна Гвасалия Седрик Диггоритой квиддич тоглож, харин Миучча Прада Дамблдорын ажлын өрөөнд сууж буйгаар дүрслэгджээ. Энэхүү хошин төсөлд түүнчлэн Proenza Schouler-ийн үүсгэн байгуулагчид Лазаро Эрнандес ба Жек Маккалоу нар, дизайнер Рик Оуэнс, Gucci-гийн бүтээлч захирал Алессандро Микеле болон Вивьен Вествуд нар хамрагдсан байна.

Buro.Mongolia

2017-06-28, 13:00

  • Зураг: