Dion Lee брэнд одооноос эхлэн эрэгтэй хувцас гаргана

Австралийн минимализм

Австрали улсаас гаралтай минимал хэв маягийн Dion Lee брэнд одооноос эхлэн эрэгтэй хувцас гаргахаар болжээ. Анхны цуглуулгын загварын шоу нь тавдугаар сарын 14-нд эхэлсэн Австралийн загварын долоо хоногийн хүрээнд Сиднейн дуурийн театрт зохион байгуулагдана.

"Би эмэгтэйчүүдэд зориулсан юнисекс хувцасны чиглэлээр хангалттай их туршлага хуримтлуулсан. Харин одоо эрэгтэй хувцасны ээлж ирлээ. Эрэгтэй хувцас гаргах нь миний эртний хүсэл байсан юм" хэмээн Дион Ли хэвлэлийнхэнд ярьжээ.

Дизайнер эрэгтэй хувцасны цуглуулгыг resort 2018 улирлын эмэгтэй цуглуулгынхаа хамт танилцуулах болно.

Buro.Mongolia

2017-05-15, 09:00

  • Зураг: