Dior ордны 180 цуглуулгыг агуулсан зургийн цомог гарлаа

Кристиан Диороос эхлээд Мария Грация Кьюри хүртэл

Christian Dior ордны 70 жилийн ойн баярт зориулж брэндийн нийт 180 цуглуулгыг агуулсан шинэ ном худалдаанд гарлаа. Номонд цуглуулга бүрийн дэлгэрэнгүй зургууд мөн The New York Times ба System сэтгүүлийн редактор Александр Фьюрийгийн цуглуулгуудын талаарх сэтгэгдэл багтсан байгаа.

Зургийн цомог хэлбэрийн энэхүү номонд францын загварын ордны 1947-2017 онуудад танилцуулсан кутюр цуглуулгууд болон 1996 оноос өнөөдрийг хүртэл урласан ready-to-wear цуглуулгууд дэлгэгдсэн юм. Энд мөн брэндийн бүтээлч захирлын суудлыг Жон Гальяно эзэлж байх үеийн нийт 250 хуудас тусгай материал бий. Гальяно хэрхэн загварын шоунуудаа чимдэг байсан, цуглуулга бүрдээ ямар утга санаа шингээдэг байсан гээд олон сонирхолтой зүйлсийг уг номоос унших боломжтой.

«Dior Catwalk: The Complete Collections» номыг Thames & Hudson хэвлэлийн газар гаргажээ.

Buro.Mongolia

2017-07-23, 11:00

  • Зураг: