Дизайнер Дрис Ван Нотены карьерын тухай кино гарна

Агуу уран бүтээлч

Бельги улсаас гаралтай дизайнер Дрис Ван Нотены карьерын сүүлийн 25 жилийг харуулсан баримтат кино удахгүй дэлгэцнээ гарна

Шинэ баримтат кино нь дизайнерын карьерын түүх болон түүний загварын салбарт оруулсан хувь нэмрийг харуулах юм. Дизайнер өөрийн биеэр цуглуулга бүтээх үйл явцаа танилцуулж, анхны санааг цаасан дээр буулгахаас эхлээд эцсийн үр дүнг гаргаж авах хүртэл ямар төрлийн үе шатуудаар дамждагаа ярьж өгөх болно. Кинонд мөн Айрис Апфель, Памела Голбин ба Сьюзи Менкес гэх зэрэг загварын салбарын нөлөө бүхий хүмүүс оролцжээ. Харин киноны найруулагч, зохиолч ба продюсерын үүргийг Райнер Холцемер гүйцэтгэх юм байна.

"Дрисээс зөвшөөрөл авахад их хугацаа шаардагдсан шүү. Түүнийг өөрийн хүсэл сонирхол, бүтээлч зан ба дэлхийг харах өвөрмөц өнцгөө олон нийттэй хуваалцахыг ятгахад амаргүй байсан. Би түүнийг бараг жилийн турш дагаж байж, тохиролцоонд хүрч чадсан. Би түүний дотоод ертөнцийг олж мэдэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Эцсийн үр дүнд би түүний амьдрал ба карьерыг үнэн зөвөөр, бүрэн гүйцэд харуулж чадсан байх гэж найдаж байна" хэмээн Холцемер хэвлэлийнхэнд ярьлаа.

Баримтат кино ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

 

 

Buro.Mongolia

2016-11-03, 12:00