Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Фрида Кало ба үндэстний хэв маяг

Зураач бүсгүй хувцаслалтаараа дамжуулан өөрийн амьдралын түүхийг өгүүлдэг байсан тухай

Урлаг, кино эсвэл хөгжим сонирхдоггүй хүн хүртэл Фрида Калог мэднэ. Тэр бол хүн бүрийн сэтгэлд хоногшсон, хаанаас нь ч харсан хормын зуур танигддаг поп соёлын шилдэг эмэгтэй дүр төрхүүдийн нэг юм. Чанга сүлжиж цэцэгсээр чимэглэсэн давирхай мэт хар үс, өвөрмөц хэлбэртэй өтгөн хөмсөг, тод өнгийн хувцас болон аварга том гоёл чимэглэл нь түүний нэрийн хуудас болсон. Харин энэхүү дахин давтагдашгүй стиль нь өнөөдөр загварын сонгодог шийдэл болон хувирчээ.

Ерөнхийдөө Фридагийн хувьд хувцас гэдэг зүйл нь өөрийгөө илэрхийлэх мөн үүний хажуугаар өөрийн сэтгэлийн хямралтай тэмцэхэд туслах нэгэн төрлийн зэвсэг байсан юм. Тэрээр хүүхэд насандаа полиомиелитоор өвдөж байсны мөн 18 насандаа осолд орсны улмаас авсан бэртлүүдээ нуух зорилгоор үргэлж газар хүрсэн урттай юбка өмсдөг байсан билээ.

Мексикт төрсөн Фрида Кало хувцаслалтдаа ихэвчлэн ард иргэдийнхээ үндэстний хэв маягийг шингээдэг байсан. Үүнд төрөл бүрийн хатгамалтай тод өнгийн даашинз, huipil хэмээн нэрлэгддэг уламжлалт даавуун цамц ба урт алчуур гэх зэрэг загварууд хамрагдана. Хувцас болон уран бүтээлээрээ дамжуулж Фрида амьдралынхаа түүхийг өгүүлж, үүрдийн шаналлыг тод өнгийн тэсрэлт болгон хувиргасан байдаг. Түүний тухай мэргэжилтнүүд ярихдаа феминист загвар хөгжүүлдэг байсныг нь онцлох дуртай. Зураач бүсгүй эрчүүдэд зориулж биш, харин өөрийн таашаалын төлөө хувцасладаг байсан юм.

Buro.Mongolia

2017-08-05, 12:00