Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Мадонна ба холимог стиль

Карьерынхээ эхэн үед загварын шүтээн болж чадсан дуучин бүсгүйн хувцаслалтын нууц

Хэрвээ та Google-ээс «Madonna style evolution» гэх хайлтыг хийвэл систем танд дөрвөн сая гаруй холбоос санал болгох болно. Мадоннаг ихэвчлэн «өөрийнхөө стилийг шинэ дуу гаргахаасаа илүү олон удаа өөрчилдөг уран бүтээлч» хэмээн нэрлэдэг. Нээрээ ч Мадонна oversize пальто өмссөн энгийн нэгэн эмэгтэйгээс нүгэлт сүйт бүсгүйн дүрд хувирах хүртэл урт замыг туулан, маш олон стиль туршиж үзсэнийг та ч бас санаж байгаа байх.

Мадоннагийн талаар яриа өрнөх үед «тэрээр өөрийнхөө дахин давтагдашгүй стилиэр шинэ үеийнхэнд хүчтэй нөлөөлж чадсан нэгэн» гэх үгс үргэлж сонсогддог. Поп хатан хааны ач холбогдол ба нөлөөллийг үгүйсгэхийн аргагүй ч, үнэндээ түүний ихэнх алдарт төрхүүдийг Нью-Йоркийн алдарт стилист Maripol хариуцдаг байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хуванцар бугуйвчууд, загалмайтай гоёл чимэглэлүүд зэрэг нь бүгд Maripol-ын санаачилга юм.

1980-аад оны Мадоннаг fashion leader гэх нэр томьёогоор тодорхойлдог. Тухайн үед дуучин бүсгүй панк соёлоос бүтээлч санаа авч, поп хэв маягтай хослуулдаг байлаа. Тэрээр мөн 1980-аад оны дунд үеийн үндсэн чиг хандлагууд болох том хэмжээтэй алтан чимэглэл, өндөрлөсөн мөртэй пиджак, эрэгтэй эсгүүртэй хослол, өндөр суудалтай банана хэлбэрийн өмд болон леггингс гэх зэрэг загваруудаар тогтмол гоёж, өөрийн хувцаслалтдаа спорт, ажил хэрэгч, диско ба панк хэв маягуудыг нэгтгэдэг байсан юм. Ерөнхийдөө Мадоннагийн төрх үргэлж маш олон эх үүсвэрээс бүрддэг байсан ч, тэр бүх деталиудыг ганц л зүйл амилуулдаг байсан. Тэр нь түүний бусдыг татах хүч юм.

Buro.Mongolia

2017-08-21, 11:00

  • Зураг: