Erdem x H&M цуглуулгын загвар бүртэй танилцана уу

Арваннэгдүгээр сарын 2-ноос худалдаалагдана

Шведийн масс зах зээлийн H&M брэнд болон Их Британийн Erdem загварын ордон нарын хамтарсан цуглуулгын бүрэн каталог өчигдөр олон нийтэд ил боллоо. Энэ нь H&M-ийн хувьд дээд зэрэглэлийн загварын брэндүүдтэй хамтарч буй 17 дох төсөл болж байгаа юм.

Сануулж хэлэхэд 2017 оны долоодугаар сарын 13-нд H&M брэндийн вебсайт дээр Баз Лурманы найруулсан богино хэмжээний бичлэг нийтлэгдэж, Erdem x H&M цуглуулгын анхны зарлал цацагдаж байсан. Уг бичлэг дээр цэцгэн хээтэй даашинзаар гоёсон загвар өмсөгчид томоохон харшийн цэцэрлэгт хүрээлэнгээр гүйн хөгжилдөж буйгаар гардаг. Тухайн үед брэндүүд цуглуулгын загваруудыг нууцлахыг хүссэн тул зураглаач хувцаснуудыг зөвхөн ар талаас нь л харуулж байсан билээ.

Шинэ цуглуулгын каталогийг өмнө нь Valentino ордонтой ажиллаж байсан туршлагатай Чехийн залуу зурагчин Михаил Пуделко хариуцжээ.

Erdem x H&M цуглуулгад Erdem-ийн бүтээлч захирал Эрдем Моралиоглугийн нэрийн хуудас болсон цэцгэн хээтэй торгон даашинз, брюк өмдтэй хослол, юбка, сэргэн мандалтын үеийн нимгэн цамц гэх зэрэг загварууд багтжээ.

Цуглуулга арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн H&M брэндийн төв салбар дэлгүүрүүдээр худалдаалагдах болно.

Buro.Mongolia

2017-10-13, 12:30

  • Зураг: