Fendi ба Gentle Monster брэндүүд хамтарсан нарны шилний цуглуулга гаргалаа

"GENTLE FENDI" цуглуулга

Fendi загварын ордон Gentle Monster брэндтэй хамтарсан нарны шилний капсул цуглуулга танилцууллаа. "Gentlе Fendi" хэмээн нэрлэсэн энэхүү цуглуулгад Gentle Monster брэндийн модерн хэв маяг, Fendi загварын ордны тансаг хийц шингэсэн хоёр төрлийн unisex загварууд багтжээ. Логогоор чимэглэсэн, хурц өнцөг бүхий Gentlе Fendi No.1 хэмээх загвар нь чөлөөт, street style хэв маягт тохиромжтой бол толин гадаргуутай, дугуй хэлбэрийн Gentlе Fendi No.2 загвар нь илүү сонгодог шийдэлтэй болжээ.

"Gentlе Fendi" цуглуулгад зориулан харь гариг, футурист байдал мэдрэгдэх сурталчилгааг хийсэн ба цуглуулга тавдугаар сараас эхлэн худалдаанд гарах гэнэ.

Buro.Mongolia

2019-04-29, 16:05