Францын дизайнер Соня Рикель таалал төгслөө

Sonia Rykiel ордны үүсгэн байгуулагч

Загварын ертөнцөд өөрийн өнгө төрх, уур амьсгалаа үлдээж чадсан загвар зохион бүтээгч Соня Рикель 86 насандаа Парис хотод өөд боллоо. Тэрбээр сүүлийн жилүүдэд тэрээр Паркинсоны өвчнөөр шаналж байжээ

Парис хотын захад еврей цагаачдын гэр бүлд төрсөн Соня Рикель 17 насандаа хотын төв рүү нүүн шилжиж, нэгэн сүлжмэл эдлэлийн дэлгүүрийн үзмэрийн цонхыг чимснээр загварын ертөнцөд хөл тавьсан байдаг. Тун удалгүй, 1962 онд тэр анхны нөхрийнхөө бутикд зориулж сүлжмэл эдлэлийн цуглуулга бүтээж, дизайнерын карьерээ эхлүүлсэн юм.

Өөрийн нэрийн бутикыг Соня Рикель 1986 онд нээж байлаа. Түүний анхны хэрэглэгчид дунд Брижит Бардо, Катрин Денев ба Одри Хепберн гэх бүх цаг үеийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд багтдаг. Рикель карьерынхаа эхэн үеэс эхлээд л сүлжмэл эдлэлд онцгой анхаарал хандуулдаг байсан тул тэдгээр нь цаг хугацааны эрхээр Sonia Rykiel загварын ордны бэлгэ тэмдэг болсон байдаг.

Өнөөдөр Sonia Rykiel ордон эмэгтэй хувцаснаас гадна, мөн хүүхдийн хувцас, аксесуар, сүрчиг болон интерьерын зориулалттай даавууны цуглуулга гаргадаг байгаа.

Buro.Mongolia

2016-08-26, 11:00

  • Зураг: