Гадуур хувцасны тэргүүлэгч Moncler брэнд 8 дизайнертай хамтарч, 8 гайхалтай цуглуулга бүтээлээ

Хүйтний улирлын шилдэг гадуур хувцаснууд

Энэ улиралд Миланы загварын долоо хоног албан ёсны хуваариасаа нэг хоногийн өмнө, Moncler брэндийн "Genius" төслийн танилцуулгаар эхэллээ. Өвлийн гадуур хувцасны салбарт тэргүүлдэг Moncler брэнд нь шинэ улиралд онцгой цуглуулгаар биднийг гайхшруулахыг хүсэж, нийт найман дизайнертай хамтарсан, маш том төсөл бүтээжээ. Genius төсөлд Valentino-гийн бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли, Симон Роша, Крейг Грин, Хироши Фуживара гэх зэрэг орчин үеийн нэр хүндтэй дизайнерууд хамрагдсан юм.

Энэ төслийн хүрээнд дизайнер бүр Moncler брэндийн үндсэн шинж чанаруудыг өөрийн уран бүтээлийн хэв маягт оруулан, тус бүрдээ өвөрмөц шийдэлтэй найман капсул цуглуулга гаргажээ. Тухайлбал Valentino ордны бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли өөрийн нэрийн хуудас болсон А хэлбэрийн газар хүрсэн эсгүүртэй Moncler куртка санал болгосон бол, илүү залуу уур амьсгалтай Palm Angels-ийн дизайнер спорт хийцтэй бомбер хүрэм урлаж, Moncler-ийг илүү streetwear хувилбараар төсөөлөн харсан байна. Өөр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дизайнеруудтай хамтарснаар Moncler шинэ хэрэглэгчдийн анхаарлыг татаж, хамрагдах хүрээгээ тэлэхийг зорьж байгаа юм.

Buro.Mongolia

2018-02-22, 17:00