Эмэгтэйчүүдийн байгалийн гоо үзэсгэлэнг магтан дуулсан Гоёл брэндийн шинэ цуглуулга

Намар-өвөл 2018

Гоёл брэнд 2018 оны намар-өвлийн улиралд зориулсан шинэ загваруудаа танилцууллаа. Минимал байдал давамгайлсан энэхүү цуглуулгаараа тэд эмэгтэйчүүдийн байгалийн гоо үзэсгэлэнг магтан дуулснаа онцолсон юм

Завсрын өнгө, сонгодог силуэт, модерн хэв маягаас бүрдсэн Гоёл брэндийн шинэ цуглуулга биед таатай мэдрэмж төрүүлж, хээнцэр байдлыг илэрхийлэх мэт байлаа. Энэхүү цуглуулга нь эмэгтэй хүний байгалийг гоо үзэсгэлэнг магтан дуулахын сацуу тэдний өөртөө итгэлтэй байдал, хүсэл тэмүүллийг тодотгохыг зорьжээ.

Сул эсгүүртэй даашинз, өргөн өмд, oversize загварын цамц, анхаарал татам сүлжмэлээр баяжуулсан сонгодог эсгүүртэй пальто, өвөрмөц хэлбэртэй юбка, хөнгөхөн мэдрэмж төрүүлэх нимгэн ноолууран цамц зэрэг нь хаана ч, ямар ч үед өмсөхөд тохиромжтой бөгөөд эмэгтэй хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байх загваруудаар нэрлэж болох юм. Харин өнгөний хувьд ноолууран эдлэлийн тансаг шинж чанарыг илтгэх цагаан ба цайвар шаргалаас гадна хөх, ягаан гэх мэт тод өнгийн загварууд ч мөн цуглуулгад багтжээ. 

Трендэд үл захирагдсан эдгээр загварууд нь хоорондоо зохицохдоо цэмцгэр, хээнцэр атлаа хичээл зүтгэл гаргаагүй шик төрх бүрдүүлэх бөгөөд орчин үеийн ажил хэрэгч, завгүй амьдралын хэмнэлтэй, нарийн мэдрэмжтэй бүсгүйчүүдэд зориулагдсан гэлтэй. 

Goyol Mongolian Cashmere

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

Ц.Намуун

2018-09-27, 14:57