Gucci брэнд шинэ бизнес төлөвлөгөө гаргалаа

Шинэ эрин үе

Саяхан The Wall Street Journal сонин Gucci ордны шинэ бизнес төлөвлөгөөний талаар нийтлэл гаргалаа. Сонины мэдэгдэж буйгаар брэнд одооноос эхлэн шинэ мянганыхан дээр бооцоогоо тавьж байна. Дизайнер Алессанро Микеле брэндийн бүтээлч захирлаар томилогдсоноос хойш Gucci-гийн нийт ашгийн 50% нь шинэ мянганыхны худалдан авалтаас орж ирсэн гэх тооцоолол гарчээ. Шинэ эриний залуучууд брэндээс арьсан эдлэл, гоёл чимэглэл, торгон алчуур, үнэртэн ба нарны шил гэх зэрэг жижиг хэмжээтэй зүйлс худалдан авах нь элбэг байдаг аж. Брэндийн гүйцэтгэх захирал Марко Биззаригийн хэлж буйгаар хоёр жилийн өмнө энэхүү ашгийн хувь нь тэгтэй тэнцдэг байжээ.

Buro.Mongolia

2017-05-01, 09:00

  • Зураг: