Gucci-гийн шинэ сурталчилгаа Undercover брэндийн 2011 оны сурталчилгааг дуурайсан хэрэгт буруутгагдлаа

Алессандро Микеле дахин нэг удаа бүтээлийн хулгайн хэрэгт буруутгагдаж байна

Gucci ордны намар-өвөл 2017 улирлын шинжлэх ухааны уран зөгнөлт сэдэвтэй сурталчилгааны зургууд Undercover брэндийн 2011 оны сурталчилгаатай тун төстэй болсон гэх шуугиан загварын салбарт тархаж байна.

Highsnobiety онлайн хэвлэл мэдээллийн газар тус хэргийг нарийн судлахаар шийдэж, шинэ болон хуучин зургуудыг нэг нэгээр нь харьцуулжээ.

Сануулахад Gucci брэнд хэдхэн хоногийн өмнө 1950 ба 1960-аад онуудын шинжлэх ухааны уран зөгнөлт кинонуудыг санагдуулам харь гарагийн хүн ба үлэг гүрвэл оролцуулсан өвөрмөц зургууд дэлгэсэн юм. Алессандро Микеле энэхүү сурталчилгаан дээр ажиллахдаа "Star Trek", "Creature from the Black Lagoon" гэх эртний бүтээлүүдээс санаа авсан байна.

Buro.Mongolia

2017-07-30, 10:00

  • Зураг: