Gucci Милан ба Нью-Йорк хотуудын барилга дээр аварга том зураг зурлаа

Сурталчилгааны оронд ханын зураг

Gucci брэнд Их Британийн зураач Анжелика Хикстэй хамтран футболканы капсул цуглуулга гаргана. Шинэ хамтын ажиллагааг олонд зарлах зорилгоор брэнд Нью-Йорк ба Милан хотуудын барилгыг өвөрмөц шийдэлтэй ханын зургаар чимлээ. Анхны зураг Миланы Гарибальди гудамжинд үзэгдсэн бол, хоёр дахь нь Нью-Йоркийн Сохо гудамжинд байршжээ.

Хошин мэдрэмжтэй загварын зургуудаараа алдаршсан Анжелика Хикс Gucci-д зориулж нийт 11 зураг бүтээж, зураг бүрийг футболка дээр хэвлэх зөвшөөрөл өгчээ. Энэхүү капсул цуглуулга тавдугаар сарын 25-наас эхлэн брэндийн онлайн дэлгүүрээр худалдаалагдах болно.

Buro.Mongolia

2017-05-12, 10:00

  • Зураг: