H&M группийн шинэ Arket брэнд анхны каталогоо танилцууллаа

The Row ба Lemaire брэндүүдтэй зүйрлэж болохуйц минимал загварууд

H&M группийн эзэмшилд байдаг, шинээр үүсгэн байгуулагдсан Шведийн Arket брэнд анхны каталогоо танилцууллаа. Швед хэлнээс "хуудас цаас" хэмээн орчуулагддаг уг брэндийн хувцаснууд The Row ба Lemaire брэндүүдтэй зүйрлэж болохуйц минимал уур амьсгалтай болжээ. Цагаан өнгийн хоолойтой цамц, усан цэнхэр өнгийн захтай цамц, жийнсэн юбка, свитер, ноосон даашинз, дотуур хувцас ба гар цүнх зэрэг нь илүү дутуу зүйлгүй, цэмцгэр загвар сонирхдог хүмүүст гарцаагүй таалагдана.

Брэндийн арт директор Ульрик Бернхарцийн хэлж буйгаар "Arket брэндийн ДНХ цаг хугацаа үл хамаарсан, чанартай бөгөөд гоёмсог гэх шинж чанаруудаар тодорхойлогдоно". Брэнд эмэгтэй, эрэгтэй, хүүхэд болон гэрт зориулагдсан бүтээгдэхүүнүүд гаргах бөгөөд анхны дэлгүүрээ Лондон хотод нээх болно.

Buro.Mongolia

2017-06-02, 11:00

  • Зураг: