Hermès шинэ вебсайт дээрээ өөрийн хэллэгээ зааж байна

Hermèsistible

Hermès загварын ордон шинэ вебсайтаараа дамжуулан брэндийнхээ хувцсыг танилцуулаад зогсохгүй мөн тусгай хэллэг заах гэнэ

Одооноос Hermès-ын хэрэглэгчид брэндийн хувцсыг өмсөхөөс гадна мөн "тусгай" хэлээр нь ярих боломжтой боллоо. Hermèsistible нэртэй шинэ төсөл нь брэндийн шүтэн бишрэгчдийг чиглэсэн, "ёжтой" онлайн толь бичиг юм. Бага, багаар вебсайт дээр нэмэгдэж орох үгнүүд бүгд Hermès-ийн хувьд чухал ач холбогдолтой сэтгэл хөдлөлийг тайлбарлах аж. Одоохондоо сайт дээр impulcie, jalousele ба escapitude гэх гуравхан үг нийтлэгдсэн байна. Харин дараа сард брэнд нэмэлт хоёр үг танилцуулахаа амлажээ.

Ө.Тодгэрэл

2015-11-18, 11:00

  • Зураг: