Канье Уэст ба Жоан Смоллс нар Balmain-ы сурталчилгаанд

Ямар ч Кардашьянгүй

Канье Уэст Balmain загварын ордонтой дахин хамтарлаа. Тэгэхдээ энэ удаад тэр Кардашьян-Женнерийн гэр бүлийн аль нэг гишүүнгүйгээр оролцжээ

Канье Уэст энэ удаа Пуэрто-Рико гаралтай загвар өмсөгч Жоан Смоллсын хамтаар Balmain-ы 2016 оны намар-өвлийн сурталчилгаанд тоглосон байна. Эргэн сануулахад, Ким Кардашьян Канье Уэст нар Balmain брэндийн өнгөрсөн оны хавар-зуны сурталчилгаанд хамт оролцож байсан билээ.

Найруулагч Паскаль Данжен ба зурагчин Стивен Кляйн нар энэхүү зураг авалтыг хийсэн бөгөөд бид хар, цагаан өнгийн сурталчилгааны зурагнаас Канье Уэстийг унаж байгааг харж болно. Мөн тус брэндийн Instagram хуудсанд тавигдсан богино хэмжээний бичлэгт тэд хаа нэг тийшээ (магадгүй ойн гүн рүү) очихоор явж байгааг харж болох юм.

Buro.Mongolia

2016-07-26, 17:00

  • Зураг: