Хейли Болдуин хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах талаар зөвлөгөө өглөө

Levi's брэндтэй хамтран

Хейли Болдуин Levi's брэндийн шинэ нүүр царайгаар сонгогдож, тус брэндтэй хамтран хөгжмийн наадамд хэрхэн хувцаслах талаар зөвлөгөө өглөө. Тэрээр хөгжмийн наадамд зайлшгүй авч явах зүйлсээр нарны тос, ус, уруул өнгөлөгч гурвыг нэрлэсэн бол хувцаслалтын хувьд юүдэнтэй цамц, энгийн загвартай футболка, жийнсэн хүрэм, Хавай уур амьсгалтай сорочка, жийнсэн шорт зэрэг биед тухтай мэдрэмж төрүүлэх хувцас сонгон хооронд нь загварчлан өмсөхийг зөвлөсөн юм.

Мөн тэрээр сурталчилгаанд зориулан брэндийн хамгийн алдартай загваруудын нэг болох 501 жийнсэн өмдийг Levi's-ийн дэлгүүр бүрт байдаг тэйлор үйлчилгээний тусламжтайгаар дахин давтагдашгүй болгож, өөрийн нэрийг хатгасан байлаа. Дашрамд дурдахад Coachella 2019 наадам маргааш эхэлж байгаа билээ.

Buro.Mongolia

2019-04-12, 11:02