Хижаб өмссөн загвар өмсөгч Халима Адены анхны сурталчилгаа

The Modist дэлгүүрийн сурталчилгаанд

"Хижаб өмссөн загвар өмсөгч" гэдгээрээ олны сэтгэлд хоногшсон Халима Аден анх удаа сурталчилгааны зураг авалтад оролцлоо. The Modist нэртэй интернет дэлгүүрийн уг сурталчилгаанд загвар өмсөгч бүсгүй Рамадан сард зориулсан тусгай хувцасны капсул цуглуулгыг танилцуулжээ.

Халима бол "АНУ-ын Мисс" тэмцээнд хижаб өмсгөлтэй оролцсон анхны оролцогч юм. Тэрээр өмнө нь Карин Ройтфельдийн сэтгүүлд зориулан зургаа даруулж, мөн Yeezy, Alberta Ferretti ба Max Mara брэндүүдийн тайз дээгүүр алхаж байсан туршлагатай билээ.

Халима Аден дүрвэгсдийн лагерьт төрсөн бөгөөд долоон настайдаа АНУ руу цагаачилсан юм.

Buro.Mongolia

2017-05-14, 11:00

  • Зураг: