Тэрээр маш үзэсгэлэнтэй харагдаж байна
Дуучин Кристина Агилера Paper сэтгүүлийн нүүр хуудсанд зориулж ямар ч будаггүйгээр зургаа даруулжээ. Энэ удаагийн дугаар "Transformation" буюу "Өөрчлөлт" гэх сэдвийн дор гарсан байна.
"Би үргэлж туршилт хийх дуртай, өөрчлөлтөд бэлэн байдаг хүн. Надад театрын урлаг таалагддаг. Би түүх зохиож, тэрхүү түүхээ тайзан дээр эсвэл дууны клипэн дээр хэрэгжүүлэх дуртай. Би байгалиасаа уран бүтээлч хүн. Гэхдээ яг одоо би бүх илүүдэл зүйлээс татгалзаж, өөрийгөө байгаагаар нь, ямар нэгэн нэмэлт чимэглэлгүйгээр хайрлахыг хүсч байна" хэмээн Кристина Агилера шинэ зураг авалтыг тайлбарлаж, хүн бүр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй гэдгийг онцлон хэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт