Лука Гуаданьиногийн кинонд гарах Dior-ын загварууд

Тильда Суинтонд

Рок од Марианна Лейны тухай Лука Гуаданьиногийн шинэхэн кинонд жүжигчин Тильда Суинтон тоглохдоо Dior загварын ордны хувцсаар гоёлоо

Алдарт La Piscine (The Swimming Pool) киноны шинэ хувилбарыг Лука Гуаданьино найруулж A Bigger Splash нэртэйгээр гаргаж байгаа билээ. Удахгүй гарах энэхүү киноноос бид гол дүр Тильда Суинтоныг Dior загварын ордны ready-to-wear болон haute couture цуглуулгын загваруудаар гоёсон байхыг харах нь ээ. Тильда Суинтон Dior Futurist-ын нарны шил зүүж, Сицилийн Пантеллерия арал дээр байх хэсэгт алдарт Corolla дэрэвгэр юбкатай гарч, тайзнаа дуулж байгаа хэсэгт гялгар чимэглэлтэй, судалтай комбинезонтой байх юм байна.

Dior-ын хувцаснуудаар гоёсон энэхүү киноны нээлт тавдугаар сарын 13-нд болно.

Б.Амина

2016-01-20, 15:00

  • Зураг: