Меган Марклын эмэгтэйлэг бөгөөд хүчирхэг стиль

Сассексын гүнгийн авхай болсноос хойш Меган хэрхэн хувцаслаж байна вэ?

Меган Марклын Suits цуврал дээрх Рейчел Зейний дүр үргэлж маш эмэгтэйлэг атлаа хүчирхэг, их хотын ажил хэрэгч стилиэр хувцасладаг байсан нь үзэгчдийн сэтгэлийг өөрийн эрхгүй татдаг байсан. Бодит амьдрал дээрх Меган ч өөрөө минимал атлаа хурц төрх бүрдүүлдгээрээ алдартай билээ. Харин Меганыг Сассексын гүнгийн авхай болох үед шүтэн бишрэгчид нь түүний стильд өөрчлөлт орох болов уу хэмээн таамаглаж байсан ч тэрээр хамгийн анхны хааны гэр бүлийн арга хэмжээнээс эхлээд одоог хүртэл сонголтдоо үнэнч байсаар ирсэн юм. Маркл цэнхэр, beige, хүрэн улаан өнгөнүүдэд дуртай бөгөөд өвдөг давсан урттай, бэлхүүс тодотгосон, цэмцгэр загваруудыг илүүд үздэг байгаа.

Buro.Mongolia

2018-11-29, 17:00