Ralph Lauren 2026 оны ирэх өвлийн эрэгтэй загваруудаараа Gen Z үе рүү чиглэсэн гэж зарим шүүмжлэгчид дүгнэж байгаа бол Dsquared2 брэнд шоундаа эмэгтэй загваруудыг ч мөн танилцууллаа. Тухайлбал цанын гутлыг өсгийтэй гутал болгосон уран сайхны хэтрүүлэгтэй загваруудыг танилцуулсан нь цахим орчинд нэлээдгүй шуугиан тариад байна. Dolce & Gabbana өмнө унтлагын хувцсыг эрэгтэй болон эмэгтэй загваруудынхаа үндсэн санаагаа болгож байсан бол энэ удаад тэд эрэгтэй хүмүүсийг илүү хүчирхэг талаас нь онцолж, энэ жилийн үндсэн тренд гэж нэрлэж болох үслэг материалыг хувцаснууддаа шингээжээ. Prada загварын ордны бүтээлч захирал ноён Раф Симонс чамгүй олон туршилт судалгаа хийдгийн хувьд бид бусдаас өөрийгөө хайх бус өөрсдийн дотоод хүслээсээ улбаалан хувцаслахыг илүүд үзэх санааг мандуулж, ирэх өвлийн загварууддаа эрс тэрс өнгөний тоглолтуудыг хийжээ. Загварын цуглуулга нэгэн жигд байх бус харин ямар ч төрлийн хүн энэ яг миний хайж буй загвар байна гэх бодлыг төрүүлэх гэсэн үү гэлтэй. Мөн шинэ залуу дизайнер Сатоши Куватаг онцлохгүй байх аргагүй юм. Setchu брэндийг үүсгэн байгуулагч тэрээр Дани болон АНУ-ын геополитикийн зөрчилдөөний эсрэг зогсож хувцаснуудаа түүхийн өв соёл, загасчдын эдэлж хэрэглэдэг хувцасны түүхээс санаа аван бүтээжээ.
Миланы загварын долоо хоногийн үеэр танилцуулагдсан спорт маягийн хувцаснууд магад зарим талаар энэ онд Итали улсад зохион байгуулагдах гэж буй Өвлийн олимп руу чиглэсэн мэт байлаа. Нэр хүндтэй дизайнерууд түрүүтэй гутал, том энгэрийн зах, өвдөг давах урт пальто зэргийг олон янзаар зонхилон танилцуулсан долоо хоног болж өнгөрлөө.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт
Урлаг Соёл / Дүрслэх Урлаг & Театр