#MNTM: Хөвсгөлийн экстрим орчинд авагдсан байгалийн зураг авалт

Хэн ч хасагдаагүй

Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн арав дах дугаарт загвар өмсөгч охид Хөвсгөлийг зорин Tsolo Munkh, Michel & Amazonka, Monalun, Bayarmaa Bayarkhuu брэндүүдийн хувцастай зураг авахууллаа

Хөвсгөл бол үлгэрийн орон. Хаашаа ч харсан сүрлэг уулс, дуусашгүй мэт уудам нуурын мөс, цас харагдана. Энд Mongolia's Next Top Model реалити шоу нэвтрүүлгийн хамт олон идэр гурван есийн цагаар зочлож, орчин үеийн монгол дизайнеруудын хувцастай экстрим зураг авалт хийлээ.

Tsolo Munkh брэндийн намар-өвөл 2017 цуглуулгаас Т.Номин-Эрдэнэ өмсөж, Bayarmaa Bayarkhuu маркийн үслэг зах, тансаг хийцтэй хувцсаар Э.Оюунбилэг гангарч, Michel & Amazonka маркийн сүүлийн цуглуулгаас Б.Бат-Оюун, Г.Ижилцэцэг, Ю.Балжимдаа нар өмсөж орчин үеийн нүүдэлчин охидын дүр төрхийг бүтээлээ. Б.Цэрэндолгор дизайнер Б.Номуунгэрэлийн (Monalun) MNTM-д зориулж бүтээсэн загварыг өмсөж нууцлаг атлаа хүчирхэг төрх гаргажээ. Харин М.Анхбаяр дизайнер Д.Овдогмэдийн загвараас өмссөн байна. Мөн загварын зураг авалтанд төгс зохицдог Trippen брэндийн гутал загвар өмсөгч охидын төрхийг гүйцээж өгчээ. 

Хэдийгээр энэхүү арав дах дугаараас оролцогч охин хасагдаагүй ч гэсэн таны бодлоор хэн зургандаа хамгийн сайн гарсан байгааг дүгнэж саналаа өгөөрэй.

 

 

Buro.Mongolia

2017-02-18, 21:00