Моника Беллуччи ба Венсан Кассель нарын охин Dolce & Gabbana-гийн сурталчилгаанд зургаа дарууллаа

Дева Касселийн анхны загварын төсөл

Алдарт Моника Беллуччигийн охин Дева Кассель Dolce & Gabbana брэндийн сурталчилгаанд зориулан зургаа дарууллаа. Өдгөө 14 настай Деваг хүмүүс саяхан Италийн Равелло гэх жижиг хотод зураг авалтад оролцож байхыг анзааран нууцаар дарсан зургийг нь олон нийтийн сүлжээнд цацжээ.

Торон чимэглэл бүхий цагаан даашинзаар гоёсон Дева тод шар өнгийн пикап машин дотор өөрийгөө амьд цэцэгсээр хүрээлүүлэн зургаа даруулж байгаа харагдсан байна. Энэхүү Dolce & Gabbana брэндийн сурталчилгаа нь Девагийн хувьд анхны томоохон төсөл болж байгаа юм. Моника Беллуччи тус загварын ордонтой тогтмол хамтран ажилладаг байсан тул Дева ийнхүү ээжийнхээ ажлыг үргэлжлүүлж байгаа бололтой.

Buro.Mongolia

2019-04-10, 15:00