Мууран толгойтой хүн болон бусад этгээд үзэгдлүүд Gucci-гийн шинэ бүтээлч төсөлд

Шинэ гэдэг нь эрт үед мартагдсан Хуучин зүйл юм

Gucci брэнд этгээд хэв маягтай залуу уран бүтээлчидтэй хамтарсаар байна. Энэ удаад загварын ордон шинэхэн кетээ танилцууллаа

Өнгөрсөн жилийн #GucciGram төслийн хүрээнд залуу уран бүтээлчид Италийн загварын ордны бэлгэ тэмдэг болсон цэцгэн хээг шинэ өнцгөөс харуулсан сонирхолтой уран зургуудаар хоорондоо өрсөлдсөн билээ. Харин энэ жилийн гол дүрд брэндийн шинэ кет сонгогдсон байна. Gucci дахин нэг удаа уралдаан зарлаж, кетийг онцолсон бүтээлч бичлэгүүд илгээхийг уриалжээ.

Загварын ордон уран бүтээлчдийг өөрсдийн хамгийн галзуу бас этгээд санаануудыг биелүүлж, аль болох өвөрмөц бичлэг бүтээхийг санал болгосон аж. Уралдаанд оролцогчид ганцхан дүрэм мөрдөх ёстой байсан нь Алессандро Микелегийн шинэчилсэн Gucci-гийн сонгодог кетийн шинэ мөн чанарыг үзэгчдэд харуулах явдал юм. Ингэснээр "Ace" кетүүд Болливудийн кинонд тоглож, мууран толгойтой хүний хөлийг чимж, галлюцинаци хэлбэрийн коллаж зургийн нэгэн хэсэг болсон харагдана. Уралдаанд оролцсон бүх бичлэгүүдийг эндээс үзээрэй.

Buro.Mongolia

2016-08-01, 12:00

  • Зураг: