Өнөөдрийн онцлох бичлэг: Valentino брэнд Ромыг чимж байна

16м өндөр гацуур мод

Бусад брэндүүд зул сарын аястай өхөөрдөм бичлэг гаргаж, баярын хямдрал зарлаж байх зуур Valentino ордон Ром хотын гудамжийг чимж байна. Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр дизайнер Пьерпаоло Пиччолигийн хамт олон Piazza Mignanelli талбай дээр 16м өндөртэй гацуур мод суурилуулж, байшингуудын нүүрэн талыг хэлхээ гэрлээр бүрхлээ.

Талбай хэрхэн чимэглэгдэж байсныг YouTube-ийн таймлапс бичлэг болон #ValentinoPerRoma хэштагийн дагуу үзэж болно. Харин Valentino-гийн гацуур модыг амьдаар нь харах азтай нэгэн талбай дээр зул сарын хоор дуулал сонсож, буяны зориулалттай дизайнерын баярын лааг худалдаж авах боломжтой. 

Buro.Mongolia

2016-12-04, 10:00