Puma брэнд Forever 21 ба Topshop-ыг бүтээлийн хулгайн хэрэгт буруутгалаа

Масс зах зээлийн брэндүүд Рианнагийн загварыг хуулбарлажээ

Puma брэнд саяхан бүтээлийн хулгайн хэргээр шүүхэд гомдол гаргалаа. Тэдний мэдэгдэж буйгаар масс зах зээлийн зарим брэндүүд дуучин Рианнагийн Puma-д зориулж гаргасан Fenty x Puma хавар-зун 2017 цуглуулгыг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан байна.

Puma-гийн мэдэгдэлд Topshop брэнд сандаал ба пүүзний дизайныг хуулбарлаж, харин Forever 21 зузаан ултай гутлыг дуурайн гаргажээ. Рианнагийн бүтээсэн жинхэнэ загваруудын үнэ $80 доллараас эхэлж байхад дээрх масс зах зээлийн брэндүүд хуулбар загварыг $18-$25 долларын хооронд үнэлж байна.

Forever 21 сүлжээ дэлгүүрийг өмнө нь Diane von Furstenberg, Anna Sui, Trovota гэх зэрэг нийт 50 гаруй брэнд бүтээлийн хулгайн хэрэгт буруутгаж байсан түүхтэй.

Buro.Mongolia

2017-04-05, 14:00

  • Зураг: