Ono Multi-Brand Storе энэ улирлын шинэ загваруудтай танилцацгаая
Энэ жил хамаг сайнаараа хичээж, мундаг байлаа гэж чи өөртөө чангахан хэлээрэй. Чамайг, чи сонсоно. Баяр гунигаар дүүрэн энэ жилийн төгсгөлд өөртөө урам хайрлаж өөрийгөө нандигнан бодох хамгийн зөв цаг өнөөдөр. Цас хаялах хотын гудмаар аажуухан алхах зуураа толгойд эргэлдэх бодлуудаа бүгдийг нь ээлж дараалан тунгаан цэгцэлж, жижиг кафед орон зүсэм бялуу өөртөө худалдаж аваад хэсэг ганцаараа суух ч мөн зөв цаг. Энэ жилийн сүүлийн өдрүүдэд өөртөө барих бэлэг юу байх вэ гэж чи энэ үед бодох нь зүй ёсны хэрэг. Энэ бодлоосоо битгий төвөгшөөгөөрэй. Хамгийн хүчирхэг эмэгтэйчүүд өөртөө хөрөнгө зарцуулах нь ирээдүйд амжилт гаргахад нөлөөлдөг гэж дуу нэгтэйгээр хэлэх биз ээ. Хүмүүжил, боловсрол, ертөнцийг харах өнцөг бүгд нийлээд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ, харин өөртөө хэр сайн итгэнэ төдий чинээ аливааг сонгох сонголтын эрх чөлөө тань улам нэмэгдэнэ. Харин таны сонголтод бас нэгэн аяз нэмэхээр дараах нийтлэлийг хүргэж байна.
Их хотын маань олон олон дэлгүүрүүд бидэнд гайхалтай бэлгүүдийг санал болгож буй эл өдрүүдэд Ono Mulit-Brand хамгийн онцгой загваруудыг санал болголоо. Манай гарагийн залуу бүсгүйчүүдийн байнгын сонголт болсон Acne Studios, MM6 Maison Margiela, Ami Paris, MSGM зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүдийг албан ёсоор оруулж ирдэг тус дэлгүүр шинэ улирлын шинэхэн загваруудаа дэлгэж байна. Хэрэв та эдгээр брэндүүдийг анх удаагаа авахаар зэхэж байгаа бол магад одоо л хамгийн зөв цаг болой. Ингээд энэ улирлын шинэхэн дэгжин загваруудтай хамтдаа танилцацгаая.
“Ambition to Create Novel Expressions” уриатай тус брэнд нь минимал болон авангард хэв маягийг тэнцүү хослуулдаг брэнд юм. Дэлхий даяар тус брэндийг сонгон үйлчлүүлдэг дийлэнх худалдан авагчид нь залуу бүсгүйчүүд. Өөрийн хувцаслалтдаа тодорхой дүрэм заадаггүй зоригтой сонголт хийдэг бүсгүйчүүд гагцхүү тус брэндийн хувцсаар өөрийгөө шинээр таньж мэддэг. Өдөр тутамдаа бусдаас этгээд байж яагаад болохгүй гэх санааг Acne Studios үргэлж хэлдэг. Энэ ч утгаараа хааш яаш хэр нь хоорондоо догь зохицдог хувцаснуудаараа тус брэнд баялаг сонголтуудтай билээ.
Энгийн мэт харагдах боловч цаанаа л довтолгоотой загваруудаараа MM6 энэ улирлын бас нэгэн өвөрмөц өнгө төрхийг бидэнд санал болголоо. Тус брэндийн бүтээлч байдал маш жижиг зүйл дээр ч гайхалтай шингэсэн байдаг. Эмэгтэйлэг хувцасны үндсэн дүрмийг эрэгтэй рүү, эрэгтэй загварыг эмэгтэй рүү чөлөөтэй буулгаж чаддаг нь тэдний бусдаас ялгардаг ондоошил. Цуглуулгыг сайтар ажвал Varsity хэв маяг түлхүү ажиглагдах ба энэ өвлийн загварууд ихэнх нь шулуун силуэтээр бүтээгджээ. Мэдээж үүн дээр тухайн брэндийн өвөрмөц лого хадагдсан нь хувцсыг илүү этгээд болгож харагдуулна.
Франц улсаас дэлхийд танигдсан залуу брэндүүдийн төлөөлөл Ami Paris энэ өвлийн цуглуулгаараа завсрын өнгөний нарийн уусалтыг түлхүү танилцууллаа. Том нэхээс бүхий ноосон цамц, усан ягаан өнгийн сатин минимал даашинзнууд нь ямар ч төрлийн хувцастай зохицно. Энэ жилийн тренд болох үслэг эдлэлийг ч тэд мөн хувцаснууддаа нэмэлт оруулга болгон шингээж, хүйтний улиралд өмсөхөд нэн тохиромжтой загварлаг ноосон ороолтуудыг мөн танилцуулж байна. Тус брэндийн хамгийн романтик чимэг болох бундан хэлбэрийн лого нь өөрөө аксесуар мэт харагдаж, хувцаслалтад дэгжин өнгө аяс нэмэх нь улам сонирхууштай.
Ono Multi-Brand Store
Хаяг: Шангри-Ла Молл, 2 давхар
Instagram: @ono_multibrand_store
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт