SAG 2019: Улаан хивсний шилдэг төрхүүд

Шилдэг жүжигчдийг тодруулах 25 дах удаагийн ёслол

Хэдхэн цагийн өмнө Лос-Анжелес хотод Screen Actor Guild Awards буюу SAG шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Кино ба телевизийн шилдэг жүжигчдийг тодруулдаг энэхүү ёслол нь энэ удаад 25 жилийн ойн баяраа тэмдэглэсэн тул хүрэлцэн ирсэн зочид уламжлалт улаан хивсний оронд гоёмсог мөнгөлөг хивсэн дээгүүр алхлаа.

Бусад шагнал гардуулах ёслолуудтай харьцуулбал SAG Awards нь зөвхөн жүжигчдийн гавьяа зүтгэл дээр төвлөрдөг бөгөөд жүжигчдийг шүүгчдийн хороо биш харин салбарын хамтран ажиллагсад нь шүүдгээрээ онцлог билээ. Тиймээс ч энэхүү шагналыг хүртэх нь жүжигчдийн хувьд нэр төрийн хэрэг төдийгүй салбарын мэргэжилтнүүд дундаа өндрөөр үнэлэгдэж буйг илтгэдэг байгаа.

Энэ жилийн гол жүжигчдийн нэг болох Эмили Блант ("Mary Poppins", "A Quiet Place") Michael Kors брэндийн ягаан гялалзсан даашинз өмссөн бол, Леди Гага ("A Star Is Born") Dior брэндийн цагаан кутюр даашинз, харин хоёр төрөлд нэр дэвшсэн Эмма Стоун алтлаг топ ба хар өмдтэй хослолоор гоёжээ. Ингээд улаан хивсний шилдэг төрхүүдийг хамтдаа харцгаая.

Buro.Mongolia

2019-01-28, 14:00