Цагаан сарын бэлтгэл ажил: Yalguun Accessories гарын бэлэгнүүд

Загварлаг бөгөөд боломжийн үнэтэй үндэсний эд зүйлс

Баруунд шинэ он аль хэдийнэ гарсан ч Монголчууд бид одоо л шар Нохой жилийг угтан авахдаа бэлдэж байна. Өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр болох Цагаан сар тун удахгүй тохиох гэж байгаа энэ үед хүн бүр зочдынхоо гарыг цайлгах, гоёмсог бөгөөд хүнд хэрэгтэй бэлэг хайж байгаа биз ээ. Бид уншигчдаа үндэсний их баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж, анхаарлыг нь Yalguun Accessories маркийн гарын бэлэгнүүд рүү хандуулж байна.

Эмэгтэй хүнд зориулагдсан бэлэг гоёмсог хийц ба дизайнтай, өдөр тутмын хэрэглээ болох, сүүлийн үеийн тренд бүхий байх нь чухал. Харин Yalguun Accessories-ийн санал болгох эрхэмсэг хатдын зурагтай толь ба косметик цүнх, мөн мэдээж хэрэг маркийн алдарт торгон алчуурууд энэ бүх шалгууруудыг хангах болно. Эдгээр загварууд бүгд өнгө ба зурагны өргөн сонголттой гарсан тул гэрт тань айлчлан ирэх зочин бүрийн сонирхолд тааруулан сонголтоо хийх боломжтой билээ. Эрчүүдэд харин монголчуудын хийморь сүлдийн бэлгэдэл болсон морь, эмээл, морин хуурын зурагтай түлхүүрийн оосор ба нэрийн хуудасны сав гарцаагүй таалагдана.

Yalguun Accessories-ийн гарын бэлэгнүүд 10,000₮ үнэлэгдсэн тольноос эхлээд 25,000₮-ийн үнэтэй торгон алчуур хүртэл хэлбэлзэж байна.

 

Yalguun Accessories
Утас: 90117575
Хаяг: Зайсан Оргил худалдааны төвийн замын эсрэг талд байрлах "Star Mall" 2-р давхар; "Peace Mall" 4-p давхар; Улаанбаатар Их дэлгүүр B1 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Ө.Тодгэрэл

2018-01-11, 09:25