Дэлхийн загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох The Fashion Awards 2025 ирэх арванхоёрдугаар сарын 1-нд Лондоны Royal Albert Hall-д зохион байгуулагдана. Ийнхүү Их Британийн загварын зөвлөл есдүгээр сарын 4-ний өдөр тус ёслолын нэр дэвшигчдийг албан ёсоор зарлалаа.
Энэхүү наадам нь BFC Foundation-ийн хамгийн том хөрөнгө босгох арга хэмжээ төдийгүй загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг олон улсын нэр хүндтэй ёслол юм. Тиймээс ч “Оны шилдэг дизайнер”-ын шагналд нэр дэвшигчдийн жагсаалт загвар сонирхогчид төдийгүй олон нийтийн анхаарлыг багагүй татаад байна.
Тус онцгой шагналыг дэлхийн загварын өнгө төрхийг тодорхойлж, тус салбарт мэдэгдэхүйц ул мөрөө үлдээсэн Британи болон олон улсын дизайнеруудад олгодог билээ. Ингээд энэ жилийн нэр дэвшигчидтэй танилцана уу.
Оны шилдэг дизайнер
Гленн Мартенс – Diesel, Maison Margiela
Жонатан Андерсон – Dior, JW Anderson
Мартина Роуз – Martine Rose
Миучча Прада – Miu Miu
Рик Оуэнс – Rick Owens
Вилли Чаварриа – Willy Chavarria
Английн эмэгтэй хувцасны шилдэг дизайнер
Шарлотт Ноулз, Александр Арсено - Knwls
Эмма Чопова, Лаура Ловена – Chopova Lowena
Эрдем Моралиоглу - Erdem
Сара Бертон - Givenchy
Симон Роша – Simone Rocha
Английн эрэгтэй хувцасны шилдэг дизайнер
Крейг Грин – Graig Green
Фодая Думбуйю – Labrum London
Грейс Уэльс Боннер – Wales Bonner
Кико Костадинов – Kiko Kostadinov
Николас Дейли – Nicholas Daley
Стефан Кука, Жейк Берт – Stefan Cooke
Vanguard шагналд нэр дэвшиж буй дизайнер
Аарон Эш – Aaron Esh
Дилара Фындыкоглу – Dilara Findikoglu
Фебен - Feben
Стив О Смит – Steve O Smith
Толу Кокер – Tolu Coker
Торишижу Думи - Torisheju
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт