Улаан хивсний хатан хаан Мишель Ео

Түүний загварын өндөр мэдрэмж

Юуны өмнө Мишель Еод Алтан Бөмбөрцөг наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагнал хүртсэнд баяр хүргэе! Тэрээр удахгүй болох Оскарын шагнал гардуулах ёслолд мөн ижил номинацид цомыг атгах өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэгд тооцогдож байгаа юм. Жүжигчнийхээ авьяасаар гайхагдахын сацуу улаан хивсний ёслолд бүрдүүлж буй төрхүүд нь үдшийн шилдэг гоёлуудаараа алдартай Зендея, Белла Хадид зэрэг алдартнуудтай эн зэрэгцэн ярианы сэдэв болоод байна. Мишель Ео нь өдгөө 60 насандаа карьерынхаа оргил үе рүү орж буй бөгөөд гоо зүйн өндөр мэдрэмжтэй гэдгээрээ мөн гайхагдаад байгаа билээ.

Шинэ үеийнхний дунд Мишель Ео нь "Crazy Rich Asians" бүтээлээрээ танигдсан хэдий ч үнэндээ тэрээр 80-аад оноос хойш кино урлагийн салбарт шаргуу хөдөлмөрлөж буй нэгэн. Олон ч дэлгэцийн уран бүтээлүүдэд гар бие оролцож, олон ч шагнал гардуулах ёслолуудад улаан хивснээ гарч байсан билээ. Түүний бүрдүүлдэг төрхүүдийг тансаг гламур хэмээн дүгнэх боломжтой. Ео ихэвчлэн мөнгөлөг өнгийн, гялалзсан материал сонгодог бөгөөд энгэр хэсгийг тодотгосон даашинзнууд түүний нэрийн хуудас болсон. Тухайлбал, 1997 онд "Tomorrow Never Dies" киноны нээлт дээр өмссөн саарал өнгийн оноотой даашинз, 73 дахь удаагийн Оскарын наадам дээр харуулсан барын хээтэй макси гоёл, "Crazy Rich Asians" бүтээлийн нээлтэд зориулан сонгосон Armani Privé брэндийн Холливүүдийн алтан үеийг санагдуулам торон даашинз гэхчлэн маш олон төрхүүд бидний сэтгэлд хоногшжээ. Мөн тэрээр загварынхны дунд "Schiaparelli girl" хэмээн нэрлэгддэг нь хэд хэдэн улаан хивсний ёслолд Даниел Розберигийн бүтээлийг амилуулж байсантай нь холбоотой. Сүүлд л гэхэд тэрээр тус брэндийн намар-өвөл 2022 цуглуулгад багтсан сарнайн хэлбэрийн хормойтой юбка, уран баримал мэт силуэттэй топыг Palm Springs олон улсын кино наадмын үеэр өмссөн юм. Түүнчлэн Ео маш том хэмжээтэй бүрх малгай, сюрреалист үнэт эдлэл, А силуэттэй хувцсанд дурладаг билээ.

Тэгвэл Мишель Еогийн глэм төрхүүдийг бүтээлцэхэд стилист Жордан Жонсон тусалдаг байна. Тэрээр Сандра О, Анна Кендрик, Женнифер Гарнер нарын стилистээр мөн ажилладаг юм. Жонсоны хувьд Ео бол ямар ч төрлийн хувцсыг амилуулж чаддаг нэгэн бөгөөд түүний стилийг хурц шийдэмгий байдал давамгайлсан хээнцэр бөгөөд сүр жавхлантай хэмээн тодорхойлдог байна.

Алтан Бөмбөрцөг 2023

Palm Springs олон улсын кино наадам 2023

Louis Vuitton болон W сэтгүүлийн шагнал гардуулах ёслолын оройн зоог, 2023

Academy Museum Gala, 2022

Balenciaga кутюр шоуны дараах үдэшлэг, 2022

Met Gala 2022

"Shang-Chi and the Legend of the Ten Rings" киноны нээлт, 2021

"Last Christmas" киноны нээлт 2019

Оскарын шагнал гардуулах ёслол 2019

BAFTA, 2019

SAG Awards, 2019

Critics’ Choice Awards, 2019

"Crazy Rich Asians" киноны нээлт, 2018

"Star Trek: Discovery" киноны нээлт, 2017

"Memoirs of a Geisha" киноны нээлт, 2005

Оскарын шагнал гардуулах ёслол, 2001

"Crouching Tiger, Hidden Dragon" киноны нээлт, 2000

"Tomorrow Never Dies" киноны нээлт, 1997

"Supercop" киноны нээлт, 1996

Buro.Mongolia

2023-01-30, 12:50