Виржини Виар Chanel загварын ордны бүтээлч захирлаар томилогдлоо

Коко Шанель, Карл Лагерфельд нарын ажлыг үргэлжлүүлнэ

Chanel брэндийн ерөнхий захирал Ален Вертхаймер брэндийн бүтээлч захирлын албан тушаалыг дизайнер Виржини Виарт хүлээлгэн өглөө. 1987 онд Chanel брэндэд кутюр чимэглэлийн дизайнераар ажлын гараагаа эхлүүлж байсан Виржини Виар Карл Лагерфельдийн үнэнч туслах төдийгүй түүний хамгийн сайн найз байсан билээ. Дизайнер Виржини Виар 30 гаруй жилийн турш Chanel брэндэд ажиллахдаа бүтээлч багийг хариуцан, чимэглэл, материал сонгох гээд нэг үгээр бол Карл Лагерфельдийн зурсан скетч зургуудыг бодит амьдрал дээр буулгах үйл явцыг хариуцан ажилладаг байсан юм. Карл Лагерфельд ч бас Виржини Виарыг чухал нэгэн хэмээн олон ярилцлагууддаа дурдсан байдаг.

Buro.Mongolia

2019-02-20, 16:21