Жастин Биберийн Drew House брэнд анхны поп-ап дэлгүүрээ нээлээ

Хонг Конг-д

Жастин Биберийн үүсгэн байгуулсан Drew House брэндийн анхны поп-ап дэлгүүр Хонг Конгийн СоХо дүүрэгт нээгджээ. Ретро хэв маяг, тэр дундаа 1970-1990 онуудад гарч байсан алдартай кино, телевизийн шоу болон видео тоглоомын зурагт хуудсаар чимэглэсэн Drew House брэндийн анхны поп-ап дэлгүүрт нэг удаагийн шаахай, юүдэнтэй цамц, футболка, хилэн материалтай сорочка, шоорт зэрэг загварууд худалдаалагдсан юм. Гуравдугаар сарын 29-нд нээгдсэн энэхүү поп-ап дэлгүүр ердөө гурав хоногийн турш ажилласан ч тун удахгүй дэлхийн өнцөг булан бүрт богино хугацаагаар нээгдэхээр болжээ. Дашрамд дурдахад байгуулагдаад удаагүй Drew House брэндийн цуглуулгууд худалдаанд гарсан даруйдаа борлуулагдан дуусч, Instagram олон нийтийн сүлжээнд олон залуусын дуртай брэндийн нэгээр нэрлэгдэж, нэг үгээр бол маш хурдан амжилтад хүрээд байгаа юм. 

 

 

 

 

Buro.Mongolia

2019-04-01, 11:38