Нэг хувцас- гурван өөр төрх: Title A-ийн өмд

Тасралтгүй саарал өнгө

Саарал өнгөний дор хаяж гурван туяаг дотроо багтааж чадсан (50 янзын туяа байгаагүй нь харин ч сайн) Title A-гийн даавуун өмд нь тун дажгүй юм. Харин энэхүү өмдний загварыг бид бүгдийн хайртай загвар өмсөгч, жүжигчин, дэггүй Агнесс Дейн бүтээсэн гэдгийг мэдээд илүү татагдах шиг

Энэ өмдийг бид Aizel.ru сайтаас олсон юм. Агнесс Дейнийн брэнд болох Title A нь сайтын энэ хаварт зориулан авчирсан хамгийн гол зүйлсийн нэг нь болоод байгаа юм. Английн алдарт бүсгүй аль хэдийнэ цагаан алтан шар үснээсээ татгалзаж, рок хэв маягаа орхин томоожоод удаж байгаа билээ. Английн далбааны зурагтай арьсан өмд ба цамцанд дурладаг байсан бол тэр одоо арай тайван, энгийн, нэлээд саармаг, ерөнхийдөө классик хувцсыг илүүд үздэг болсон. Энэ удаад бидэнд түүний даавуун өмд нь илүү таалагдлаа. Одоо харин яаж бас юутай өмсөхийг үзүүлье. 

Сул загвартай костюмны өмдтэй хамгийн төгс зохицох нь мэдээж цагаан пүүз юм. Тэгэхээр юуны түрүүнд олон ухаантай юм нуршилгүйгээр өмдтэй хосолсон хүрмийг, энгийн хоолойтой цамц болон цагаан пүүзтэй хослуулахыг зөвлөж байна. Ингээд л өдөр тутмын өөгүй төрх бүрдэж байгаа юм. Сул загвартай доогуур хувцсыг харьцангуй бариу дээгүүр хувцастай зөрчилдүүлж өмсөх нь үргэлж сонирхолтой харагддаг. Тийм учир энэхүү өмдтэй нарийхан, бариу дээгүүр хувцас болон бодинууд сайхан зохицдог.

1. Хоолойтой цамц Bottega Veneta; 2. Хүрэм Title A (Aizel.ru); 3. Пүүз adidas Superstar; 4. Цүнх Monki

1. Цамц Marc Jacobs; 2. Цүнх The Row (SVMoscow); 3. Ээмэг Hedone Romane (youngandbeautiful.ru); 4. Цамц Balenciaga; 5. Гутал Ann Demeulemeester (Farfetch.com); 6. Нарны шил L.G.R. (SVMoscow)

1. Хантааз Acne Studios; 2. Цүнх 3.1 Phillip Lim; 3. Бөгж Crystalline; 4. Боди Mary Katrantzou (SVMoscow); 5. Пүүз Zara

Ө.Тодгэрэл

2015-06-28, 22:57

  • Зураг: Buro 24/7 Russia