Нэг хувцас – гурван төрх: adidas Originals NMD пүүз

Шилдэг бэлэг

Саяхан Нью-Йорк хотноо adidas Originals — NMD шинэ загварын танилцуулга болж өнгөрлөө. Энэхүү пүүз нэлээд эрэлттэй байгаа тул худалдан авахыг хүсвэл яаравчилсан нь дээр байх шүү

Adidas Originals NMD-гийн шинэ загвар брэндийн Micro Pacer, Rising Star ба Boston Super гэх гурван хуучин загваруудын хамгийн шилдэг шинж чанаруудыг өөртөө шингээжээ. Танилцуулгын үеэр Adidas Originals NMD цувралын бүх өмнөх загварууд үзэсгэлэн болон тавигдсан байлаа.

Нью-Йорк дахь танилцуулга Lexington Armony үзэсгэлэнгийн төв дээр болж өнгөрсөн юм. Танхимын нэг талын хана дээр аварга том дэлгэц суурилуулж, дэлхийн хамгийн том хотын хөл хөдөлгөөнийг тусгасан бичлэг үзүүллээ. Харин дэлгэцийн араар шинэ NMD өмссөн загвар өмсөгчид хэдэн цагийн турш алхаж байлаа. Тэрхүү моделиудын зөвхөн хөл харагдаж байсан нь их сонирхолтой үзүүлбэр болж чаджээ.

Бид энэхүү пүүзийг Шинэ жилийн шилдэг бэлэг болно гэж үзсэн учир юутай хослуулж өмсвөл загварлаг харагдахыг бодож үзлээ. Өдөр тутмын болон онцгой үйл явдалд зориулсан дараах гурван төрхөөс танд санал болгож байна. Харин бусад худалдан авагчид шинэ загварыг хэрхэн хослуулсныг харахыг хүсвэл #NMD хаштагаар Instagram дээр хайгаад үзээрэй.

1. Пальто McQ Alexander McQueen. 3. Ээмэг Oh! Doll. 4. Үүргэвчтэй цүнх Madeindreamland. 5. Цамц Reebok Classic L.A. Angels. 6. Өмд Fendi. 7. Малгай Efremov for Young & Beautiful


1. Клатч Lee Savage. 2. Оймс Monki. 3. Бөгж Natalia Bryantseva. 4. Өмд Le Ciel Bleu (Farfetch.com). 5. Свитер Tigran Avetisyan. 7. Пальто By Malene Birger


1. Хоолойтой цамц George Keburia. 2. Юбка J.Kim. 3. Ээмэг Dzhanelli Jewellery. 5. Малгай Efremov for Young & Beautiful. 6. Куртка ZDDZ.

Ө.Тодгэрэл

2015-12-18, 14:00

  • Зураг: