Юу худалдаж авах вэ: Зуны өдрүүдийн классик төрхийг бүрдүүлэх өргөн брюк өмд

Зуны дулаан өдрүүдэд хотын гудамжаар ажлаа зохицуулан гүйхэд, найз нөхөдтэйгөө сэлгүүцэн алхахад гээд аль ч үед тохиромжтой, классик загвар бол өргөн брюк өмд билээ. Тэр ч бүү хэл ийм төрлийн өмдөн дээр нимгэн намирсан коовт, гоёмсог ээмэг болон бага зэрэг өсгийтэй сандаал өмсөхөд л үдшийн хүлээн авалтад тохиромжтой хээнцэр төрх бүрдчихэж байгаа юм. Ингээд өргөн брюк өмдийг хэрхэн загварчилж болохыг BURO. зөвлөж байна.

Торгомсог өргөн брюк өмдийг өдөр тутамдаа бэлхүүс тодотгосон захтай цамц, цагаан өнгийн минимал загварын кет болон кеттэй ижил өнгийн гар цүнхтэй хослуулахад л энгийн, тайван хэрнээ цэмцгэр төрх бүрдэх юм.

Илүү сонирхолтой, анхаарал татсан төрх бүрдүүлэхийг хүсвэл хар эсвэл цагаан өнгөөр дагнан хувцаслаж, гоёмсог ээмэг, өвөрмөц хэлбэрийн гар цүнх, могойн арьс гэх мэт өвөрмөц материалтай сандаал зэрэг деталиудаар хувцаслалтаа чимж болно.

Харин байгалийн зөөлөн туяануудтай эмэгтэйлэг төрх бүрдүүлэхийн тулд саарал ногоон өнгийн брюк өмд сонгож, өмдтэйгөө уусаж харагдах бор туяатай зүүлт, цүнх, гутал зэрэг аксесуаруудаар төрхөө баяжуулах хэрэгтэй. Өвөрмөц ханцуйтай нимгэн цамц нь төрхөд романтик уур амьсгалыг нэмж өгнө.

Buro.Mongolia

2020-08-04, 16:01

  • Зураг: