Бүрхэг өдрүүдэд юу өмсөх вэ: Копенгагены street style

Намар-өвөл 2020 улирлын загварын долоо хоног

Нэгдүгээр сарын 27-ний өдөр Данийн нийслэл хотод Copenhagen Fashion Week арга хэмжээ эхэллээ. Эхний хоёр өдрийн турш Henrik Vibskov, Mykke Hofmann, Børsen, Munthe ба Lovechild 1979 брэндүүд намар-өвөл 2020 улирлын цуглуулгуудаа танилцуулсан байна. Харин загварын шоунуудыг үзэхээр цугласан зочид өөрсдийн дэлхийд алдаршсан өвөрмөц стилиэрээ street style зурагчдыг гайхшруулжээ.

Цаг агаар бүрхэг, бороотой байсан хэдий ч зочид шар борооны цув, нил ягаан хослол, Balenciaga-гийн улбар шар гар цүнх зэрэг тод, зоригтой өнгөнүүд сонгосон байна. Ингээд Copenhagen Fashion Week-ийн шилдэг төрхүүдийг хайрцгаая.

Buro.Mongolia

2020-01-31, 15:00

  • Зураг: