Coachella 2019 дээрх шилдэг street style зургууд

Хөгжмийн фестивалийн хувцаслалтын санаанууд

Coachella хөгжмийн наадам нь дуучдын үзүүлбэрээс гадна хүрэлцэн ирсэн зочдын хувцаслалтаар олны анхаарлыг татдаг уламжлалтай билээ. Жил ирэх тусам зочдын хувцаслалт, тэр дундаа хөгжмийн фестивалийн дресс-код хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах үргэлж сонирхолтой байдаг. Жишээ нь энэ онд бид хоёр үндсэн чиг хандлагыг анзаарсан юм. Нэгдүгээрт карго өмд, халаастай юбка, ажилчны комбинзон зэрэг практикал, биед эвтэйхэн, технологижсон хувцаснууд олон байлаа. Хоёрдугаарт 2000-аад онуудыг санагдуулам богино топ, намхан суудалтай өмд, дэгээ зүүгээр нэхсэн эд зүйлс, жийнсэн өмд ба хүрэм гэх загварууд давамгайлсан харагдлаа.

Buro.Mongolia

2019-04-23, 12:30