Дэлхийн бүх хээнүүд ба oversize эсгүүр: Миланы загварын долоо хоног дээрх street style

Jil Sander брэндийн шинэхэн танилцуулсан минимал загваруудыг бүхэл өдөржин ширтэн биширч, Bottega Veneta-гийн бүтээлч захирал Дэниел Лигийн гаргах шинэ цуглуулгыг тэсэн ядан хүлээн сууж болох ч загварын тайзнаас гадуурх, хотын гудамжинд өрнөж буй үйл явдлуудыг мартаж болохгүй. Загварын долоо хоног гэх томоохон арга хэмжээний үер брэндүүдийн шинэ цуглуулга анхаарлын төвд байдаг хэдий ч шоунуудыг үзэхээр хүрэлцэн ирсэн зочдын хувцаслалт үзэгчдийн сонирхлыг ижил хэмжээнд татдаг. Яг одоогийн байдлаар Нью-Йорк ба Лондон хотуудын загварын долоо хоног өндөрлөж загварынхан тэр чигээрээ Милан руу шилжээд байна. Харин Миланы гудамж дахь загварлаг залуусын хувьд байж болох бүх төрлийн хээг хооронд нь хослуулан өмсөж oversize эсгүүртэй пиджак, хүрэм ба жийнсэн өмдийг онцолжээ.

Buro.Mongolia

2019-09-20, 11:00