2027 оны хавар-зуны Миланы загварын долоо хоног эхэлж, Итали улсаас гаралтай дэлхийн нэрт загварын орднууд ээлж дараалан шинэ цуглуулгаа танилцуулж, дэлхийн өнцөг булан бүрээс загварын салбарынхан аль хэдийнээ Милан хотноо хүрэлцэн ирцгээжээ. Түүнчлэн энэ жилийн Vogue World арга хэмжээ Милан хотод зохион байгуулагдсан нь хотын загварын хэмнэлийг улам бадраасан үйл явдал боллоо.
Загварын шоунд хүрэлцэн ирсэн зочдын хувцаслалт ч тухайн улирлын чиг хандлагыг тодорхойлдог чухал хэсэг байдаг. Энэ жилийн street style төрхүүдээс ажиглахад усан ягаан болон гүн цэнхэр өнгөнүүд онцгой байр суурь эзэлж, минимал шийдлээс илүүтэйгээр хувцаслалтынхаа аль нэг хэсэгт нүд булаам, содон акцент бий болгох хандлага давамгайлж байна.
Ингээд Миланы загварын долоо хоногийн үеэр хүрэлцэн ирсэн зочдын хамгийн анхаарал татсан street style төрхүүдийг сонирхоцгооё.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт