Нью-Йоркийн загварын долоо хоног, намар-өвөл 2016: Street style. Нэгдүгээр хэсэг

Эхний өдрүүд

Загварын их дөрвөлийн эхнийх буюу Нью-Йоркийн загварын долоо хоног эхэллээ. Загварын марафон дах эхний өдрүүдийн street style зургуудыг та бүхэнд хүргэж байна

Загварын долоо хоногийн шинэ улирлын эхний өдрүүд харьцангуй тайван болж өнгөрдөг уламжлалтай. Тиймээс Нью-Йоркийн загварын долоо хоногийн гол үйл явдлууд бидний урд хүлээж байгаа. Зочид ч мөн адил Америкийн загварын нийслэл хотод дөнгөж цугларч эхэлж байна. Бидний бэлдсэн фото сурвалжлагад олон танил царайнууд багтсан байгаа ч бүхэл бүтэн сарын турш үргэлжлэх марафоны үеэр бид үүнээс ч олон алдартнууд олж харах нь гарцаагүй. Ингээд өнгөлөг, өвөрмөц төрхүүдийг сонжиж, хувцаслалтын шинэлэг санаа цуглуулцгаая.

Ө.Тодгэрэл

2016-02-17, 08:00

  • Зураг: