Парисын загварын долоо хоног, намар-өвөл 2016: Street style. VI хэсэг

Сүүлийн өдөр

Ингээд Парисын загварын долоо хоног өндөрлөлөө. Загварын марафоны сүүлийн буюу найм дах өдрийн street style зургуудыг сонирхоцгооё

Францын нийслэл хотод зохион байгуулагдсан загварын долоо хоног хоёр хоногийн өмнө өндөрлөлөө. Бид Парисын гудмаар алхах загварлаг бүсгүйчүүд, залуучуудын төрхийг нийт найман өдрийн турш ажиглалаа. Бидний бэлдсэн хамгийн сүүлийн фото сурвалжлагад солонгон өнгөтэй үс, 1990-ээд оныг санагдуулам жийнсэн юбка ба рок хэв маяг гэх зэрэг энэ ирж буй хаврын улирлын бүхий л трендүүд багтсан байгаа. Зарим нэг зочдын сонгосон хагас гэрэлтэх кимоног өмсөж болох дулаан цаг үе хараахан ирээгүй байгаа ч, пастель өнгийн пальтонуудыг харин одооноос анхааралдаа авах хэрэгтэй шүү.

Ө.Тодгэрэл

2016-03-11, 10:00

  • Зураг: