Pitti Uomo дээрх шилдэг street style төрхүүд

Флоренц дахь "тогос" мэт эрчүүд

Италийн Флоренц хотноо эрэгтэй загварын салбарт хамгийн нэр хүндтэйд тооцогддог Pitti Uomo арга хэмжээ хоёр дах өдрөө үргэлжилж байна. Сэрүүний улирал ид дундаа орж буй Флоренц хотыг зорьсон эрчүүд ноолууран хүрэм, борооны цув, өдөн куртка зэргийг сонгож өмссөн харагдлаа. Лондонгийн эрэгтэй загварын долоо хоногтой харьцуулахад Pitti Uomo дээр гудамжны стилийн тренд цөөн үзэгдсэн ч паcка загварын цүнх, үзэмжгүй пүүз зэргийг хослол, хүрэм гэх сонгодог загваруудтай хослуулсан нь анхаарал татлаа.

Buro.Mongolia

2019-01-10, 18:30