Street style чиг хандлага: Технологижсон куртка

Улирлын гол тренд загварыг хэрхэн хослуулж өмсөх тухайд

Бидний өмнө нь дурдаж байсанчлан орчин үеийн загварлаг залуус юуны түрүүнд өөрсдийн тав тухыг эрхэмлэж, цаг агаартай нийцүүлэн хувцаслаж, Instagram-д гоёмсог харагдах гэхээсээ илүү өдөр тутамд практикал, ухаалаг хувцас сонгох болсон билээ. Парис, Милан, Копенгаген, Стокгольм зэрэг дэлхийн гол загварын нийслэлүүдээс харахад энэ хаврын улиралд сонгодог тренч цувны оронд анорак, парка, салхины хамгаалалттай куртка зэрэг илүү технологижсон гадуур хувцаснууд моданд орсон байгаа. Харин тэдгээр загварыг хэрхэн хослуулж өмсөхийг дээрх зурагнуудаас хараарай.

Buro.Mongolia

2019-04-01, 12:00