Street style чиг хандлага: Жийнсэн өмдийг даашинзтай хослуулах аргачлал

Сонгодог жийнсэн өмд + эмэгтэйлэг хээтэй даашинз

Энэ хавар-зуны улиралд хүчээ авч, намар-өвөл улирал руу шилжин орж байгаа нэгэн street style тренд бол жийнсэн өмдийг даашинзтай хослуулах аргачлал юм. Магадгүй энэ чиг хандлага нь танд таалагдахгүй байж болох ч, дэлхийн бүхий л загварлаг бүсгүйчүүд үүнийг аль хэдийнээ хэрэгжүүлээд эхэлжээ. Загварын ертөнцөд ийм зэргийн хачирхалтай трендүүд үе үе гарч ирдэг. Тухайлбал оймсыг өндөр өсгийттөй хослуулах, эсвэл гадуур хувцсыг өмсөлгүйгээр мөрөн дээрээ тохох зэрэг нь анхандаа жигтэй санагддаг байсан ч, аажмаар гоёмсог харагдаж эхэлсэн. Яг л үүний адил даашинзыг өмдтэй хослуулах энэ трендэд та бүгд тун удахгүй дурлана гэдэгт бид итгэлтэй байна. Ингээд хүйтэн өдрүүдэд хэрэг болох энэхүү аргачлалыг хэрхэн өдөр тутамдаа хэрэгжүүлж болохыг дээрх зургуудаас харцгаая.

Ө.Тодгэрэл

2017-08-31, 17:00