Street style: Coachella 2017 хөгжмийн наадам

Нэгдүгээр хэсэг

Калифорни мужийн Индио хотод тавтай морилно уу. Нарлаг бөгөөд дал модны  чөлөөт орон гэгддэг энэ газарт дараагийн хоёр долоо хоногийн хугацаанд дэлхийн хамгийн алдартай хөгжмийн фестиваль зохион байгуулагдана.

Хөгжмийн фестивалийн эхний долоо хоногийн хөтөлбөрт Леди Гага, шинэхэн хос Селена Гомес ба The Weeknd, Кайли Женнер, Ванесса Хаженс болон бусад алдартнууд оролцлоо. Хүрэлцэн ирсэн зочид фестивалийн уламжлалт трендүүдийг баримталж, богино топ, цэцэгтэй хээ, жийнсэн материалтай хувцас, цацагтай деталь гэх зэрэг богемын хэв маягаар төрх бүрдүүллээ.
Та дээрх street style зурагнуудаас ирэх долоодугаар сард зохион байгуулагдах "Playtime" наадмын хувцаслалтын санаанууд олж аваарай.

 

Ө.Тодгэрэл

2017-04-16, 13:00