Street style: Парисын загварын долоо хоног дээрх загварлаг бүсгүйчүүд

Шилдэг төрхүүд

Хавар-зун 2020 улирлын Парисын загварын долоо хоног хоёр дах өдрөө амжилттай үргэлжилж, улирлын хамгийн өндөр хүлээлт үүсгээд байсан брэндүүд ээлж дараалан шинэ цуглуулгуудаа танилцуулж байна. Тухайлбал Dior загварын ордон байгалийн өнгө аястай цуглуулга гаргасан бол Saint Laurent рок хөгжмийн тоглолт мэт шоу зохион байгуулж хиппи хэв маягтай загварууд толилууллаа.

Харин загварын долоо хоногт уригдан ирсэн бүсгүйчүүд төрөл бүрийн өвөрмөц хээтэй хувцаснууд, намирсан даашинзуудыг онцолж аксесуарын хувьд tote цүнх, панама малгай болон алтан үнэт эдлэл сонгожээ.

Buro.Mongolia

2019-09-26, 11:17